Сайн болоод сайхан эмэгтэй гэдэг яриа хөөрөө, хөдлөл
байдал нь аядуу зөөлөн, хэний ч сэтгэлд нийцэх, хатуу ширүүн үг
хэлэхийг тэвчдэг, юм бүхэнд эв зүйг эрхэмлэдэг, хүнийг их бага гэж
ялгахгүй, тэднээс үг сонсохыг хичээдэг, ахлах захлах ёс горимыг
барьдаг, санаа сэтгэл шулуун, нэг барьсан чигээ хэзээ ч алддаггүй,
эрдэм боловсрол эзэмшээгүй ч амьдралын ухаан, харилцахуйн ёсыг сайн
мэддэг, хүнд тусархуу, харахад нүдэнд дулаан, сэтгэлд аятай байдаг
байна. Жинхэнэ сайхан бүсгүй зүс царайнаасаа илүү, сэтгэлийн сайхан
ихтэй байдаг.
бичлэг
