2007-10-04
Money and bank

ECO 311  Money and bank

     /Бакалаврын хөтөлбөр/

Глобал Удирдагч Дээд Сургууль

Багш Н.Эрдэнэсувд

Вебсайт: www.glu.edu.mn/erdenesuvd/

Мэйл хаяг: nsuvd_2003@yahoo.com

1.                   Хичээлийн нэр:                                   Money and bank

2.                Хичээлийн индекс:                             ECO 311

3.                Урьдчилан үзсэн байх хичээл:          ЭЗО, НББ, БСҮ, КСҮ, АБУ

4.                Кредит цаг:                                         3

5.                Үзэх улирал:                                      2007 оны 2-р улирал

6.                Хичээл заах багш:                              Н.Эрдэнэсувд (магистр)

7.                Хичээлийн хугацаа:                           16 долоо хоног,

8.                Давтамж (7 хоногт):                            Лекц-2 цаг, семинар-2 цаг

 

Хичээлийн товч агуулга: Мөнгөний үүсэл, үүргээс эхлээд Төв банкнаас явуулж байгаа мөнгө зээлийн бодлогын зорилго, инфляцийн үе дахь мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөний агрегат болон олон улсын төв банкны онцлого, гадаад валютын зах зээл, санхүүгйн зах зээл, түүнд оролцогч байгууллагуудын талаар, монголын банк бус санхүүгийн байгууллагуудын талаар бодит байдал дээр судалгаа хийнэ. Мөн  монгол улсын төрийн мөнгө зээлийн бодлогын талаар авч үзнэ.

Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго нь Төв банкнаас явуулж байгаа мөнгө зээлийн бодлогууд нийгэм улс төр, түүнчлэн бизнесийн байгууллагууд, арилжааны банкинд хэрхэн нөлөөлдөг болон тэдгээрийн  хоорондын уялдаа холбоог улам гүнзгий судалж мэдэхэд оршино. Мөн мөнгө банк 2-ын уялдаа холбоог илүү нарийвчлан авч үзэхэд оршино.

Хичээлийн үр дүн:

Энэхүү хичээлийг бүрэн судалсаны үр дүнд төв банкнаас ямар хугацаатайгаар мөнгөний бодлогоо боловсруулж нийтэд мэдээлдэг болон уг бодлогыг юунд тулгуурлан боловсруулдаг, боловсруулсан бодлогын тавьсан  зорилго  нь дараагийн жилдээ хэрэгжиж байгаа эсэхэд судалгаа шинжилгээ хийж сурах, мөн мөнгөний бодлого нь төр засаг, төрийн ба төрийн бус байгууллагууд, ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талар, олон улсын банкуудын онцлогын талаар мэдэж авна. Мөн өөрийн зүгээс төв банкнаас явуулж байгаа мөнгө зээлийн бодого, инфляцийг тооцож гаргаж байгаа аргачлал,  болон улирал бүрд гардаг мөнгөний тоймд дүгнэлт өгч сурна.

Багшийн үнэлгээ:

          Хичээлийн явцад цуглуулах онооны 25%-ийг ирцэд

          Идэвх – 10%

          Сэдвийн шалгалтууд (3 шалгалт) - 15%

          Бие даалт - 20%

          Улирлын эцсийн шалгалт - 30%

Нийт:                          100 оноо

Улирлын явцад цуглуулсан оноо хийгээд улирлын эцсийн шалгалтын онооны нийлбэр нь тухайн оюутны кредит тооцох үндэслэл болно.

Заах аргачлал:

Лекцийн хичээлүүдээ тайлбарлах, харилцан ярилцах,  асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах,  гэрийн даалгаварт өгсөн сэдвүүдээрээ грүпүүд танилцуулга хийж харилцан санал зөвшилцөж , хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдвээ бие дааж уншин судлах, мөн мөнгө зээлийн бодлого хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана.

 Бие даалт:

 Хичээлийн явцад  2 удаа хийлгэнэ. Бие даалтаар юуг анхаарч хийхийг явц дунд тайлбарлана.

Сэдэв

Хугацаа

1.     Мөнгө ба банк              

2007 оны 03 сарын 28-30 ны хооронд хийнэ. 30-нд хамгаална.

2.       Монголын өнөөгийн санхүүгийн орчин

 

2007 оны 04 сарын 18-20 ны хооронд хийнэ. 20-нд хамгаална.

 

 

Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)

Долоо

хоног

Хичээлийн сэдэв, бүлэг хэсэг

Хэлбэр /цаг/

Гэрийн Даалгавар

1

Ерөнхий тойм

Оюутнуудаа групп болгон хувааж гэрийнийн даалгавараа шилгана.

Ерөнхий тойм хичээлтэй холбоотой нэмэлт материал уншиж ирэх.

2

Bank money

·         Төв банкны мөнгө зээлийн бодлогууд

·         Мөнгөний эрэлт ба нийлүүлэлт

 

Мөнгөний хатуу бодлого,  уян бодлогоор нэг нэг жишээ яриулна. График дээр тайлбарлуулна. Даалгавар шалгана.

Төв банк ба арилжааны банкуудын үндсэн үүргүүдийг мэдэж ирэх. Монгол банк мөнгөнийхээ нийт нийлүүлэлтэнд хяналт тавьж чаддаг эсэхийг мэдэж тайлбар бэлдэж ирнэ.

3

Мөнгө ба инфляци, үйлдвэрлэлийн бодит түвшин

Авсан жишээнүүд дээр ярилцаад Хэт инфляцитай үеийн хортой үр дагавруудын талаар харилцан ярилцаж идэвхийг нь үнэлж дүнжүүлнэ.

Мөнгө яагаад хэт инфляцийн үед үүргүүдээ гүйцэтгэж чаддаггүй вэ? Хичээл дээр жишээ болгож ярьсан үүргүүдээс гадна 3, 3-н үүрэг сонгон авч жишээ авч тйалбарлаж ирэх.

4

Мөнгөний агрегат

Мөнгөний агрегат гэдэг нь мөнгөний хөрвөх яадвараар нь ангилсан ангилал гэж ерөнхийд нь ойлгож болно. Тэр талаас нь тайлбарлуулж гэрийн даалгавар шалгана.

АНУ-гийн мөнгөний агрегатуудыг мэдээд монголынхоос юугаараа ялгаатай байгааг олж өөрийн зүгээс дүгнэлт хийж ирэх

5

Мөнгөний бодлого ба долларжилт

 

Сэдвийн шалгалт №1

Групүүд Монгол банкны веб сайтын судалгааны ажлаас үзсэн хичээлтэй холбоотой материал олж уншиж ирнэ.

6

Хөрөнгийн зах, түүний мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө

Даалгаварт мэдэж ирсэн материалаа группүүд тус тусдаа танилцуулж харилцан ярилцана.

Дээрх сэдвээр эссе бичиж ирнэ.

7

Санхүүгийн байгууллагууд

·         Банкны байгууллагууд /арилжааны банк, төв банк/

·         Банкны бус санхүүгийн байгууллагууд /хөрөнгийн бирж, хамтын сан, даатгалын байгууллагууд.../

 

 

Даалгавар шалгаж  харилцан ярилцах, дүнжүүлэх. Бусад банкны бус санхүүгийн байгууллагуудын италаар дэлгэрүүлж ярилцах.

Хөрөнгийн биржийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж ирэх. Мөн группууд нэг нь 5-аас дээш даатгалын байгууллагуудын талаар танилцуулга бэлдэж  ирэх.

8

Санхүүгийн зуучлал ба эдийн засгийн өсөлт

Үзсэн хичээлүүдээ асууж дүнжүүлнэ.

Эдийн засгийн өсөлтөнд санхүүгийн зуучлал хэрхэн нөлөөлдөг талаар холбогдох материал болон интернэт ашиглан дэлгэрүүлж мэдэж ирнэ.

9

Санхүүгийн зах зээлийн ерөнхий ойлголт

·         $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 8075, "w" : "erdenesuvd"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Бичсэн: Erdenesuvd | цаг: 13:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


эргэлзэх
Бичсэн: aaaaaa цаг: 12:44, 2011-05-16 | Холбоос | |


pooh
чөтгөр
Бичсэн: xoxo цаг: 23:50, 2010-09-27 | Холбоос | |


loser nerd nerd nerd nerd
Бичсэн: Зочин цаг: 22:53, 2010-04-21 | Холбоос | |


инээх
Бичсэн: Зочин цаг: 22:53, 2010-04-21 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 16:03, 2009-12-03 | Холбоос | |


bank
bagshaa hicheelinhee aguulgiig delgerengviger gargaj blhgvi yu
Бичсэн: Зочин цаг: 20:28, 2009-02-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax