MGT 442 Арилжааны банкны удирдлага
/Бакалаврын хөтөлбөр/
Глобал Удирдагч Дээд Сургууль
Багш Н.Эрдэнэсувд
Вебсайт: www.glu.edu.mn/erdenesuvd/
Мэйл хаяг: nsuvd_2003@yahoo.com
1. Хичээлийн нэр: Арилжааны банкны удирдлага (Commercial Bank Management)
2. Хичээлийн индекс: MGT 442
3. Урьдчилан үзсэн байх хичээл: НББ, БСҮ, КСҮ
4. Кредит цаг: 3
5. Үзэх улирал: 2007 оны 2-р улирал
6. Хичээл заах багш: Н.Эрдэнэсувд (магистр)
7. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног,
8. Давтамж (7 хоногт): Лекц-2 цаг, семинар-2 цаг
Хичээлийн товч агуулга: Уг хичээлээр арилжааны банкны актив пассивын хоорондын уялдаа холбоог хэрхэн яаж уялдуулах талаар нарийн авч үзэх ба арилжааны банкны бусдад үзүүлэх үйлчилгээ болон банкны үйл ажиллагааг үнэлж дүгнэх, арилжааны банктай холбоотой гадаад худалдааны санхүүжилтэнд ашиглагдах нэр томъёо, хэрэглэгдэх баримтууд зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ.
Хичээлийн зорилго: Банкны бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээ тус бүрийн талаар гүнзгий мэдлэг олгох, банкны хөрөнгийн удирдлага, эрсдлээс хамгаалах арга барилыг судалж, удирдлагын болон эрсдлээс хамгаалах мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.
Хичээлийн үр дүн:
Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны банкууд үр ашигтай ажиллаж, тухайн зах зээл дээр байрь сууриа олж оршин тогтноход хамгийн чухал зүйл болох зөв удирдлага, зөв менежмент, зээл хадгаламжийн хүү, хугацаа ,хэмжээг хэрхэн зөв уялдуулж байгааг судлах, банкны талаар өргөн мэдлэгтэй болно.
Багшийн үнэлгээ:
• Хичээлийн явцад цуглуулах оноог дараах байдлаар цуглуулна.
• Ирц - 25%
• Идэвхи – 10%
• Сэдвийн шалгалтууд (4 шалгалт) - 15%
• Бие даалт - 20%
• Улирлын эцсийн шалгалт - 30%
Нийт: 100 оноо
Улирлын явцад цуглуулсан оноо хийгээд улирлын эцсийн шалгалтын онооны нийлбэр нь тухайн оюутны кредит тооцох үндэслэл болно.
Заах аргачлал:
Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран санал асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бие дааж уншин судлах, мөн арилжааны банкны удирдлага хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана.
Бие даалт:
Бие даалтыг хичээлийн явц дунд нэг удаа хийнэ. Нийт оюутнуудаа 3 групп болгож хуваагаад тус бүр банк байгуулна. Хийх зүйл:
· Банкны нэрээ эмблемтэйгээ сонгоно.
· Бүх гишүүдийнхээ анкетыг бөглөж хавсаргана.
· Захирлын мэдчилгээ
· Үйл ажиллаганы үндсэн чиглэл, онцлого
· Үзүүлэх үйлчилгээнүүд
· Банкныхаа эхлэлтийн балансыг зохионо
· Өөрсдийн урьд үзсэн хичээлүүдтэйгээ холбоотой бүх зүйлээ өөрийн банкин дээрээ ашиглаж бичнэ.
· Эцсийн хамгаалалт 14 дэх 7 хоногийн семинар дээр болно. Анхаарах зүйл:
ь Хувцаслалт
ь Банкны ажилчидын биеэ авч явах байдал
ь Үйлчлүүлэгчтэй харьцах чадвар
ь Бусад банкнаасаа ялгагдах онцлого
ь Өөрийн банкаа болон хийсэн ажлаа хамгаалж байгаа байдлаар нь дүгнэнэ.
Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)
|
Долоо хоног |
Хичээлийн сэдэв, бүлэг хэсэг |
Хэлбэр /цаг/ |
Гэрийн Даалгавар |
|
1 |
Банкны менежментийн онолын асуудлууд · Банкны менежментийн тухай ерөнхий ойлголт |
Гэрийн даалгавараа шалгана. Ямар ном сурах бичиг, интернэт ашигласан эсэхийг шалгана. |
Үзсэн хичээлтэйгээ холбоотой багшийн нэмэлт үүрэг даалгаварыг ном сурах бичиг ашиглан хийж гүйцэтгэнэ. |
|
2 |
Менежментийн үнэлгээ · Техникийн менежмент · Ёс суртахууны менежмент · Хэрцгий буюу түрэмгий менежмент · Залилангийн менежмент |
Хичээл асууж, даалгавар шалгана. Оюутнуудаа групп болгож хуваана |
Банкны менежментийн орчны талаар,банкны менежмент дэх мэдээллийн талаар мэдэж ирнэ. |
|
3 |
Арилжааны банкны үйлчилгээ |
Мэдэж ирсэн шинэ үйлчилгээнүүд дээр нь санал дэвшүүлж ярилцана. |
Өөрийн бодож байгаа, одоогийн үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны банкуудад нэвтрүүлж болохуйц шинэлэг үйлчилгээнүүдийг мэдэж ирнэ. |
|
4 |
Банкны үйл ажиллагааг үнэлж дүгнэх |
Эхний 3 лекцээр сэдвийн шалгалт №1 |
Хичээл дээр үзсэнээс өөр ямар аргаар банкны үйл ажиллагааг үнэлж дүгнэж болох талаар холбогдох ном сурах бичиг, интернэт ашиглаж мэдэж ирэх. |
|
5 |
Санхүүгийн менежмент · Ашгийн удирдлага |
Даалгаваруудыг шалгана. |
Арилжааны банкуудын нийтэд мэдээлдэг хураангуй тайланг олж ирэх. Түүн дээрээ банкуудын ашгийн талаар харьцуулалт хийх. |
|
6 |
Банкны эрсдлийн менежмент · Зээлийн эрсдэл · Хүүгийн эрсдэл · Хөрвөх чадварын эрсдэл · Валютын эрсдэл |
Судалгаа хийж байгаа банкуудын талаар өгсөн даалгавартай холбоотой асууж харилцан ярилцана. |
Эрсдлүүдийн талаар өөрийн судалж байгаа банкууд дээрээ ажиглалт хийх, судалгаа хийх. |
|
7 |
Арилжааны банкны төлбөрийн чадвар |
Группуудын хийж байгаа ажлуудтай танилцана. |
бичлэг
хөөш