FIN102 Санхүүгийн удирдлага
/Бакалаврын хөтөлбөр/
Глобал Удирдагч Дээд Сургууль
Багш Н.Эрдэнэсувд
Вебсайт: www.glu.edu.mn/erdenesuvd/
Мэйл хаяг: nsuvd_2003@yahoo.com
1. Хичээлийн нэр: Санхүүгийн удирдлага (Financial Management)
2. Хичээлийн индекс: FIN102
3. Урьдчилан үзсэн байх хичээл: НББ, БСҮ, КСҮ
4. Кредит цаг: 3
5. Үзэх улирал: 2007 оны 1-р улирал
6. Хичээл заах багш: Н.Эрдэнэсувд (магистр)
7. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног,
8. Давтамж (7 хоногт): Лекц-2 цаг, семинар-2 цаг
Хичээлийн товч агуулга: Санхүүгийн удирдлага бол онолын хийсвэр ойлголт биш бөгөөд бизнесийн урт хугацааны ололт амжилтыг тодорхойлогч гол хэсгийн нэг юм. Байгууллагын хөрөнгө, мөнгийг хамгийн оновчтой, ашигтай байдлаар байршуулах, хөрөнгө оруулалт хийх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг ашигтай байдлаар бүрдүүлэх, санхүүгийн байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг ур чадваруудыг энэхүү хичээлийн хөтөлбөрт багтаасан болно.
Хичээлийн зорилго: Байгууллагын оршин тогтнохын үндэс нь санхүүгийн үр ашигтай удирдлага, эрүүл саруул санхүүгийн орчин байдаг бөгөөд байгууллагынхаа санхүүгийн байдлыг амжилттай, оновчтой байлгахад санхүүгийн удирдлагын гол зорилго оршдог. Үүнийг удирдан явуулах ур чадваруудыг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Мөн Санхүүгийн удирдлага хичээл нь санхүүгийн мэргэжлийн бусад хичээлүүдийг суурь болж өгнө.
Хичээлийн үр дүн:
Энэхүү хичээлийг бүрэн судалсаны үр дүнд бизнесийн аж нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, санхүүгийн шийдвэр гаргалтыг тодорхой судалгаа, шинжилгээнд суурилж гаргах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын тооцооллыг бие даан гүйцэтгэх чадвартай болно. Мөн өнөөдрийн бизнесийн үйл ажиллагаан дахь санхүү ба санхүүгийн удирдлагын үүрэг, ач холбогдлын талаар ойлголттой болж, цаашдын судалгаа шинжилгээний ажлын үндэс чадваруудыг олж авна.
Багшийн үнэлгээ:
• Ирц- 25%
• Идэвх – 10%
• Сэдвийн шалгалтууд (3 шалгалт) - 15%
• Бие даалт - 20%
• Улирлын эцсийн шалгалт - 30%
Нийт: 100 оноо
Улирлын явцад цуглуулсан оноо хийгээд улирлын эцсийн шалгалтын онооны нийлбэр нь тухайн оюутны кредит тооцох үндэслэл болно.
Заах аргачлал:
Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран бодлого бодох, асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, бодлого бодох, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бодлогуудыг бататгах, бие дааж уншин судлах, мөн санхүүгийн удирдлага хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана.
Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)
|
Долоо хоног |
Хичээлийн сэдэв, бүлэг хэсэг |
Хэлбэр /цаг/ |
Гэрийн Даалгавар |
|
1 |
Санхүүгийн орчин |
Санхүүгийн байгууллагын үндсэн хэлбэрүүдийн давуу болон сул тал, санхүүгийн менежерүүдийн үүрэг ройл, тэдгээртэй холбоотой асуудлуудын талаар асууна |
Санхүүгийн байгууллагууд тэдгээрийн дүрмийн сан болон бусад мэдээ материал олж судлах, унших |
|
2 |
Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ: • Ирээдүйн үнэ цэнэ • Өнөөгийн үнэ цэнэ |
Гэрийн даалгаварт өгсөн бодлогоо шалгаад, нэмэлт бодлого бодуулна |
Ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнэтэй холбоотой бодлогууд бодох |
|
3 |
Өгөөж ба эрсдэл |
Сэдвийн шалгалт. |
Өгөөж ба эрсдэлтэй холбоотой бодлогууд, багцын эрсдэл, багцын онол, оновчтой сонголт, Капиталын үнэлгээний загвар |
|
4 |
Үнэлгээ |
Үзсэн хичээлүүдтэй холбоотой бодлого бодох. |
Бондын үнэлгээ, хувьцааны үнэлгээ, тогтмол өсөлттэй загвар, хувьсах өсөлттэй загвар, тэг өсөлттэй загварын талаар дэлгэрүүлж мэдэх, бодлого бодох |
|
5 |
Санхүүгийн тайлангууд , элэгдэл ба мөнгөн урсгал |
Шалгалт ярилцаад бодлого бодно. |
Ямар нэгэн компанийн баланс, мөнгөн гүйлгээний тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, орлогын тайланг судлах |
|
6 |
Санхүүгийн тайлангийн шинжилгээ • Харьцааны шинжилгээ • Харьцааны нэгдсэн шинжилгээ |
Сэдвийн шалгалт. |
Харьцаануудыг цээжлэх, давтах |
|
7 |
Санхүүгийн төлөвлөлт |
Олж ирсэн компануудын тайлангууд дээрээ шинжилгээ хийх |
Төсөвлөсөн орлогын тайлан, төсөвлөсөн тайлан баланс, төсөвлөсөн санхүүгийн тайлангуудын давуу болон сул талуудыг мэдэж ирэх |
|
8 |
Урт хугацаат хөрөнгө оруулалт
|
Төслүүд дээр ярилцана |
Анхны хөрөнгө оруулалт, үйл ажиллаганы мөнгөн урсгалууд, эцсийн мөнгөн урсгалууд, төслийн мөнгөн урсгалуудын талаар мэдэж ирэх |
|
9 |
Капиталын өртөг, хөшүүрэг, капитлын бүтэц • Капиталын өртөг
$(function() {
//More Button
$('body').on("click", ".comment_more", function()
{
var ID = $(this).attr("id");
if(ID)
{
$("#comment_more"+ID).html(' |
бичлэг
