1. Хичээлийн нэр: Банкны аудит (Banking audit)
2. Хичээлийн индекс: ACC 434
3. Урьдчилан үзсэн байх хичээл: НББ, БСҮ, КСҮ, ЗШ, АБУ, БНББ, МЗБ
4. Кредит цаг: 3
5. Үзэх улирал: 2007 оны 1-р улирал
6. Хичээл заах багш: Н.Эрдэнэсувд (магистр)
7. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног,
8. Давтамж (7 хоногт): Лекц-2 цаг, семинар-2 цаг
Хичээлийн тодорхойлолт: Дэлхий нийтээр бүх бизнесийн нэгж байгууллагууд нь санхүүгийн тайлан гаргаж, түүнийгээ харилцагч болон гадны хэрэглэгчдэд танилцуулдаг билээ. Эдгээр санхүүгийн тайлангууд нь үнэн бодитой эсэхэд харилцагчид итгэх хамгийн гол зүйл нь аудитын шалгалтын дүн байдаг. Иймээс аудит гэдэг нь байгууллагуудын эрүүл саруул орчин, оршин тогтнох үндсийг баталгаажуулж өгөх чухал ойлголт юм. Банк ч гэсэн бизнесийн байгууллагын нэг хэлбэр учир дотроо дотоод болон гадаад гэсэн хоёр төрлийн аудиттай байдаг. Энэхүү хичээлээр банкны аудит хэрхэн явагддаг, хэрхэн аудит хийж сурах талаар судална.
Үр дүн: Энэ хичээлийг үзэж судалсны үр дүнд банкны болон банк бус санхүүгийн тайлангуудад судалгаа шинжилгээ хийдэж чаддаг, алдаатай санхүүгийн тайлангуудаас алдааг нь илрүүлдэг, дотоод болон гадаад аудит хийхэд шаардлагатай тайлангуудыг шинжлэх, тайлан балансаа үнэн зөв, алдаагүй гаргах, хөндлөнгийн аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэхэд бэлтгэх зэрэг ур чадваруудыг эзэмшинэ.
Багшийн үнэлгээ:
• Ирц - 25%
• Идэвх – 10%
• Сэдвийн шалгалтууд (3 шалгалт) - 15%
• Бие даалт - 20%
• Улирлын эцсийн шалгалт - 30%
Нийт: 100 оноо
Улирлын явцад цуглуулсан оноо хийгээд улирлын эцсийн шалгалтын онооны нийлбэр нь тухайн оюутны кредит тооцох үндэслэл болно.
Заах аргачлал:
Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран бодлого бодох, асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, бодлого бодох, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдвийг бие дааж уншин судлах, мөн банкны аудит хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана.
Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)
|
Долоо хоног |
Хичээлийн сэдэв, бүлэг хэсэг |
Хэлбэр /цаг/ |
Гэрийн Даалгавар |
|
1-р |
Аудитын үүсэл хөгжил • Гадаад аудитын хөгжил, Аудитын зорилго • Банкны аудитын тухай |
Аудитын талаар esse бичиж даалгавраа шалгуулна. |
Аудитын үүсэл хөгжлийн талаар дэлгэрүүлж унш |
|
2-р |
Аудитын ерөнхий үйл ажиллагаа |
Судалсан аудитын байгууллагынхаа талаар танилцуулах |
Группууд тус бүр нэг аудитын байгууллагыг судалж, танилцаж ирнэ. |
|
3-р |
Аудитын практик арга , Аудитын олон улсын стандарт |
Хуулиа асууна. |
Аудитын тухай хуулийг судална. |
|
4-р |
Аудитын эрсдэл |
Сэдвийн шалгалтаа ярилцаад аудитын эрсдэл асууна. |
Эрсдэлийн талаар дэлгэрүүлж унших. |
|
5-р |
Дотоод аудитын үйл ажиллагаа |
Олсон журмууд дээр үндэслээд банкуудыг хооронд нь харьцуулалт хийж ярилцана. |
Банкуудын дотоод аудитын талаарх журмуудыг авчирах, харилцан ярилцах. |
|
6-р |
Дотоод аудитыг хянах хяналтын үнэлгээ, загварчилсан хяналтын үйл ажиллагаа |
Олсон судалгаагаа групууд тус тусдаа танилцуулж ярилцана. |
Банкууд дотооддоо хяналтын үнэлгээ ашиглаж байгаа эсэхэд судалгаа хийх. |
|
7-р |
Аудитын стратеги төлөвлөлт |
Хичээл болон туглуулсан материалаа асууна |
Internet-ээс аудитын талаар мэдээлэл цуглуулж, харилцан ярилцах. |
|
8-р |
Монгол дахь арилжааны банкуудын зохион байгуулалтын бүтэц |
Сэдвийн шалгалт |
Банкуудын бүтцийг судлах. |
|
9-р |
Мөнгөн хөрөнгийн аудит, Хөрөнгө оруулалтын үйл ажиллаганы аудит, зээлийн үйл ажиллаганы аудит |
Монгол банк, арилжааны банкуудын талаар суурь ойлголтуудыг нь асууж сэргээх, сэдвийн шалгалтаа ярилцах |
Банкуудын тайлан баланс дээр шинжилгээ хийх, группууд өөрийн байгуулсан банкны дэлгэрэнгүй балансыг авч ирэх. |
|
10-р |
Хадгаламжийн үйл ажиллагааны аудит, өрийн аудит, өөрийн хөрөнгийн аудит |
Олж ирсэн тайлан балансууд дээрээ судалгаа хийж ярилцах |
Балансууд дээр шинжилгээ хийх, харилцан ярилцах |
|
11-р |
Хяналтын CAMELS систем • Капиталын хүрэлцээт байдлын хүрэлцээ • Актив хөрөнгийн чанарын шинжилгээ • Ашигт ажиллагааны шинжилгээ |
Бэлдэж ирсэн мэдээллээ англиар танилцуулна. |
Дээрх сэдвүүдийн талаар англи хэл дээр мэдээлэл цуглуулж, танилцуулах. |
|
12-р |
• Төлбөрийн чадварын шинжилгээ • Мэдрэмжийн шинжилгээ • Удирдлагын шинжилгээ |
Сэдвийн шалгалт |
Дээрх сэдвүүдийн талаар англи хэл дээр мэдээлэл цуглуулж, танилцуулах. |
|
13-р |
Аудитын тайлан илтгэл |
Шалгалт ярилцаад тайлангуудын талаар асууна. |
Зөрчилгүй буюу стандарт тайлан, зөрчилтэй дүгнэлттэй тайланг шинжлэх. |
|
14-р |
Дүгнэлт өгөхөөс татгалзсан тайлан Сөрөг дүгнэлттэй тайлан |
Тайлангийн үзүүлэлтүүдийг англиар асууж ярилцана |
Дээрх тайлангуудын талаар дэлгэрүүлж мэдэж судлах. |
|
15-р |
Удирдлагын захидал |
Сэтгэгдэл:
Бичсэн: Зочин
цаг: 17:13, 2009-03-05 | Холбоос | |
Бичсэн: Зочин
цаг: 17:13, 2009-03-05 | Холбоос | |
Бичсэн: Зочин
цаг: 17:58, 2009-01-19 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих |
бичлэг
