ACC 324 Банкны нягтлан бодох бүртгэл
/Бакалаврын хөтөлбөр/
Глобал Удирдагч Дээд Сургууль
Багш Н.Эрдэнэсувд
Вебсайт: www.glu.edu.mn/erdenesuvd/
Мэйл хаяг: nsuvd_2003@yahoo.com
1. Хичээлийн нэр: Банкны нягтлан бодох бүртгэл (Bank accounting)
2. Хичээлийн индекс: ACC 324
3. Урьдчилан үзсэн байх хичээл: ACC 101, FIN 102, FIN 212
4. Кредит цаг: 3
5. Үзэх улирал: 2007 оны 2-р улирал
6. Хичээл заах багш: Н.Эрдэнэсувд (магистр)
7. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног,
8. Давтамж (7 хоногт): Лекц-2 цаг, семинар-2 цаг
Хичээлийн товч агуулга: Банкаар дамжин хийгдэж байгаа бүх гүйлгээ нь нягтлан бодох бүртгэлээр бүртгэгдэж байх ёстой. Энэ хичээлээр дээрх бүх гүйлгээнүүд яаж бүртгэгдэх талаар авч үзнэ. /дансны код, хөрөнгө, өр төлбөрийн бүртгэл, тайлан балансын шинжилгээг дотор нь дэлгэрүүлж задалж авч үзнэ/
Хичээлийн зорилго: Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх ур чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн үр дүн: Энэ хичээлийг бүрэн үзэж судалснаар банк санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх чадварыг эзэмшиж, банкны тайлан тэнцэлд шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, цаашид өөрсдийн сонирхсон мэргэжлийн дагуу ажиллах чадвартай болно.
Багшийн үнэлгээ:
• Ирц - 25%
• Идэвх – 10%
• Сэдвийн шалгалтууд (3 шалгалт) - 15%
• Бие даалт - 20%
• Улирлын эцсийн шалгалт - 30%
Нийт: 100 оноо
Улирлын явцад цуглуулсан оноо хийгээд улирлын эцсийн шалгалтын онооны нийлбэр нь тухайн оюутны кредит тооцох үндэслэл болно.
Заах аргачлал: Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран бодлого бодох, асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, бодлого бодох, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бодлогуудыг бататгах, бие дааж уншин судлах, мөн Банкны нягтлан бодох бүртгэл хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана.
Бие даалт: Хичээлийн явцын дунд нэг удаа бие даалт хийнэ. Уг бие даалтаар нийт явц дунд цуглуулах 70 онооны 15 оноог цуглуулна. Бие даалтыг гүйцэтгэхдээ, оюутнууд 3 группт хуваагдаж, групп тус бүр нэг цогц бодлого зохиож бусад багуудаар бодлогоо бодуулна. Уг цогц бодлого нь дараах зүйлүүдийг багтаасан байх шаардлагатай. Үүнд:
1. Цогц бодлогын нэрээ сонгоно.
2. Эхлэлтийн баланс зохионо.
3. Ажил гүйлгээгээ тусгаж өгнө. /10-12 ажил гүйлгээтэй/
4. Чагтан дансанд тусгана.
5. Эцсийн баланс тэнцүүлнэ.
6. Харьцааны шинжилгээ хийнэ.
7. Дүгнэлт
Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)
|
Долоо хоног |
Хичээлийн сэдэв, бүлэг хэсэг |
Хэлбэр /цаг/ |
Гэрийн Даалгавар |
|
1 |
Ерөнхий агуулга · Дансны код · Дансны жагсаалт |
Хөрнгөнд юу юу орох, өр төлбөрт юу юу орох болон цээжилсэн дансны кодуудыг асууна. |
Зайлшгүй өдөр тутам хэрэглэгдэх данснуудын кодуудыг цээжилж ирнэ. |
|
2 |
Мөнгөн хөрөнгийн бүртгэл · Бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ · Банк санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө |
Гэрийн даалгаварт өгсөн бодлого харилцан ярилцаж дүнжүүлнэ. Нэмэлт бодлого бодуулна. Олж ирсэн мэдээллийг шалгана. |
Үзсэн хичээлээ бататгаж жишээ бодлогууд бодоод, нэг нэг банкны зээл хадгаламжийн талаарх мэдээлэл олж ирнэ. |
|
3 |
Үнэт металл, гадаад валютын арилжааны бүртгэл · Богино хугацаат хөрөнгө оруулалт · Урт хугацаат хөрөнгө оруулалт |
Бодлого дасгалын номноос бүлэг-1, бүлэг-2 бодуулна. |
Spot, Forward, Swap, Option–той холбоотой жишээ бодлогууд бодно. |
|
4 |
Үнэт цаас худалдан авах, худалдах бүртгэл |
Эхний 3-н лекцээр цогц бодлогоор сэдвийн шалгалт №1. |
Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдүүлэлт ба хямдруулалттай холбоотой бодлого жишээ бодно. |
|
5 |
Зээлийн бүртгэл |
Гэрийн даалгаварт бодсон бодлогуудыг шалгаад, шалгалт авсан цогц бодлого дээр ажиллана. |
Бодлого дасгалын номноос зээлтэй холбоотой 10 бодлого, Санхүүгийн түрээстэй холбоотой 4 бодлого бодож ирнэ. |
|
6 |
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн бүртгэл |
Бодлого дасгалын номноос бүлэг-3, бүлэг-4 бодох |
Шинээр өөрсдөө жишээ авч бодлого зохиож бодож ирэх. |
|
7 |
Бусад хөрөнгийн бүртгэл |
Цогц бодлого /эхлэлтийн балансаа тэнцүүл, журналын бичилт хийж чангтан дансанд тусгана./ |
Бодлого дасгалын номноос үзсэн хичээлтэй холбоотой бодлого болож ирнэ. |
|
8 |
Биет бус хөрөнгийн бүртгэл /патент, зохиогчын эрх, лиценз, худалдааны тэмдэг.../ |
Цогц бодлогоор сэдвийн шалгалт №2 |
Урьд үзсэн цогц бодлогынхоо эцсийн балансыг тэнцүүлнэ |
|
9 |
Өр төлбөрийн бүртгэл |
Шалгалт ярилцаад, бодлого бодно. |
Аккредитив гэж юу вэ мэдэж ир. Өр төлбөртэй холбоотой бодлого дасгалын номноос бодох |
|
10 |
Банк, санхүүгийн байууллагад төлөх өглөг, бусад өр төлбөр |
Даалгавар шалгаад бодлого бодох |
Нэг нэг банкны талаар
|
бичлэг
