2007-10-04
Корпорацийн санхүү

FIN102 Корпорацийн санхүү 

/Бакалаврын хөтөлбөр/

Глобал Удирдагч Дээд Сургууль

Багш Н.Эрдэнэсувд

Вебсайт: www.glu.edu.mn/erdenesuvd/

Мэйл хаяг: nsuvd_2003@yahoo.com

 

1.                Хичээлийн нэр:                                               Корпорацийн санхүү (Corporate finance)

2.                Хичээлийн индекс:                                         FIN102

3.                Урьдчилан үзсэн байх хичээл:                      НББ, БСҮ, ЭЗО

4.                Кредит цаг:                                                     3

5.                Үзэх улирал:                                                  2007 оны 1-р улирал

6.                Хичээл заах багш:                                          Н.Эрдэнэсувд (магистр)

7.                Хичээлийн хугацаа:                                       16 долоо хоног,

8.                Давтамж (7 хоногт):                                        Лекц-2 цаг, семинар-2 цаг

 

Хичээлийн товч агуулга: Бизнесийн байгууллагын амжилт нь санхүүгийн үйл ажиллагааг хэр оновчтой удирдан зохион байгуулж чадах менежерийн мэдлэг ур чадвараас хамаардаг болохыг туршлага харуулж байна. Энэхүү хичээл санхүүгийн удирдлага хичээлийн суурь болох бөгөөд компаний санхүү гэсэн ойлголтонд юу юу ордог талаар багтаан авч үзэх болно

 

Хичээлийн зорилго: Байгууллагын оршин тогтнохын үндэс нь санхүүгийн үр ашигтай удирдлага, эрүүл саруул санхүүгийн орчин байдаг бөгөөд байгууллагынхаа санхүүгийн байдлыг амжилттай, оновчтой байлгахад санхүүгийн удирдлагын гол зорилго оршдог. Үүнийг удирдан явуулах ур чадваруудыг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Мөн Санхүүгийн удирдлага хичээл нь санхүүгийн мэргэжлийн бусад хичээлүүдийг суурь болж өгнө.

 

Хичээлийн үр дүн:

Энэхүү хичээлийг бүрэн судалсаны үр дүнд бизнесийн аж нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, санхүүгийн шийдвэр гаргалтыг тодорхой судалгаа, шинжилгээнд суурилж гаргах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын тооцооллыг бие даан гүйцэтгэх чадвартай болно. Мөн өнөөдрийн бизнесийн үйл ажиллагаан дахь санхүү ба санхүүгийн удирдлагын үүрэг, ач холбогдлын талаар ойлголттой болж, цаашдын судалгаа шинжилгээний ажлын үндэс чадваруудыг олж авна.

 

Багшийн үнэлгээ:

          Ирц- 25%

          Идэвх – 10%

          Сэдвийн шалгалтууд (3 шалгалт) - 15%

          Бие даалт - 20%

          Улирлын эцсийн шалгалт - 30%

Нийт:                          100 оноо

 

Улирлын явцад цуглуулсан оноо хийгээд улирлын эцсийн шалгалтын онооны нийлбэр нь тухайн оюутны кредит тооцох үндэслэл болно.

 

Заах аргачлал:

Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран бодлого бодох, асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, бодлого бодох, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бодлогуудыг бататгах, бие дааж уншин судлах, мөн санхүүгийн удирдлага хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана.

 

Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт)

 

Долоо

хоног

 

Хичээлийн сэдэв, бүлэг хэсэг

 

Хэлбэр /цаг/

Гэрийн Даалгавар

1

Санхүүгийн  орчин

·         Компаний санхүүгийн танилцуулга, буюу ерөнхий ойлголт

Санхүүгийн байгууллагын үндсэн хэлбэрүүдийн давуу болон сул тал, санхүүгийн менежерүүдийн үүрэг ройл,  тэдгээртэй холбоотой асуудлуудын талаар асууна

Санхүүгийн байгууллагууд тэдгээрийн дүрмийн сан болон бусад мэдээ материал олж судлах, унших

2

Компаний санхүүгийн өгөөж ба эрсдлийн тухай ерөнхий ойлголт

Үзсэн хичээлүүдтэй холбоотой бодлого бодох.

 

Өгөөж ба эрсдэлтэй холбоотой бодлогууд, багцын эрсдэл, багцын онол, оновчтой сонголт, Капиталын үнэлгээний загвар

5

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ ба хөрөнгө оруулалтын шийдвэр

          Ирээдүйн үнэ цэнэ

          Өнөөгийн үнэ цэнэ

Гэрийн даалгаварт өгсөн бодлогоо шалгаад, нэмэлт бодлого бодуулна

Ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнэтэй холбоотой бодлогууд бодох

3

Санхүүг ийн тайлан ба мөнгөн урсгал

Шалгалт ярилцаад бодлого бодно.

Ямар нэгэн компанийн баланс, мөнгөн гүйлгээний тайлан,  хуримтлагдсан ашгийн тайлан, орлогын тайланг судлах

4

Хүүгийн норм ба бондын үнэлгээ, хувьцааны үнэлгээний ерөнхий ойлголт

Сэдвийн шалгалт №1

Бондын үнэлгээ, хувьцааны үнэлгээ, тогтмол өсөлттэй загвар, хувьсах өсөлттэй загвар, тэг өсөлттэй загварын талаар дэлгэрүүлж мэдэх, бодлого бодох

6

Корпорацийн санхүүгийн шийдвэр ба хөрөнгийн зах зээл

Компаний санхүүгийн шийдвэр гаргалтанд юу нөлөөлдөг талаар асууна. Мөн даалгавар шалгана.

Хөрөнгийн зах зээл дээрх компаний үүрэг, нөлөөний талаар дэлгэрүүлж мэдэж ир.

7

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

 

Компаний санхүүгийн тайлангууд дээр ажиллана.

Харьцаануудыг цээжлэх, давтах, нэг нэг компаний тайлан олж ирэх.

8

Санхүүгийн төлөвлөлт

·         Урт ба богино хугацаат төлөвлөлтийн үйл явц

Олж ирсэн компануудын тайлангууд дээрээ шинжилгээ хийх

Төсөвлөсөн орлогын тайлан, төсөвлөсөн тайлан балансын талаар дэлгэрэнгүй мэдэж ирэх

9

·         Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт

·         Ашгийн төлөвлөлт

Сэдвийн шалгалт №2

төсөвлөсөн санхүүгийн тайлангуудын давуу болон сул талуудыг мэдэж ирэх

10

Урт хугацаат хөрөнгө оруулалт

*       Капиталын төсөвлөлт

*       Мөнгөн урсгал

Сэдвийн шалгалтын талаар мөн Төслүүд дээр ярилцана

Анхны хөрөнгө оруулалт, үйл ажиллаганы мөнгөн урсгалууд, эцсийн мөнгөн урсгалууд, төслийн мөнгөн урсгалуудын талаар мэдэж ирэх

$(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 8072, "w" : "erdenesuvd"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });
Бичсэн: Erdenesuvd | цаг: 12:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


гуниглах
Бичсэн: Зочин цаг: 00:33, 2009-12-03 | Холбоос | |


rolling eyes
Бичсэн: Зочин цаг: 00:33, 2009-12-03 | Холбоос | |


миа
Бичсэн: Зочин цаг: 00:32, 2009-12-03 | Холбоос | |


crying
Бичсэн: Зочин (зочин) цаг: 10:01, 2008-11-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax